СХД-ийн 33 дугаар хороо, Цэргийн 05 дугаар ангийн сургалтын төвөөс Найрамдлын зам хүртэлх 1.6 км авто замыг шинэчилж буй. Уг ажил 85 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр "Мөнхөд Ашдын зам" ХХК ажиллаж байна.
Ус зайлуулах хоолойтой, хоёр эгнээ тус зам ашиглалтад орсноор Тахилт орчмын авто замын ачаалал буурч иргэд жолоочид төв замаар бус дээрх замаар Найрамдал орох боломжтой болно.