Өнөөдөр /2025.06.23/ Хан-Уул дүүргийн есдүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живсний нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэл өгсөн байна. Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм | 2025-06-23
Сэтгэгдэл бичих