БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.06.24 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 04:54-20:55
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Аргын тооллын зургадугаар сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 04:54 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хүчин төгсөх угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.