Dark Light
Нийгэм | 2025-06-23

МАТАР: ЭНЭ ӨДӨР АЖЛЫН БҮТЭЭМЖ ТАНЫ САНААЧИЛГААС ШАЛТГААЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санаанд оромгүй хүнээс их хэмжээний тус дэм, үнэтэй санал зөвлөгөө авах боломж байна. Гэхдээ мэргэжлийн бус хүмүүсийн аман зөвлөгөөг хэт дагах нь тус болохгүй. Тайван амарч, дүн шинжилгээ хийх, хөндлөнгөөс ажиглан суух өдөр. Таны хөдөлмөрийн чадвар сул байгаа тул том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй.
 
Үхэр: Нөхцөл байдлыг сайжруулах, амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хүсвэл энэ үед тохиромжтой. Чухал ажил хэргээ хойш нь тавихгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Өнөөдөр юу ч хийж байсан түүнээс жинхэнээсээ таашаал авч чадаж буй эсэхээ шалга. Өөрт тань аз жаргал өгдөггүй газраас явах талаар нухацтай бод.
 
Ихэр: Хайртай хүнийхээ үг бүрийг анхааралтай сонс. Таны дотоод мэдрэмж өндөр байвал бусдыг ойлгоно. Бусдад зөвлөгөө тусламж өгөх бол далд мэдрэхүйгээ удирдлага болгох нь зохистой байна. Өөрт тань дэмжлэг үзүүлсэн хүн бүрд талархал илэрхийлэхийг зөвлөж байна. Танд ихэмсэг бардам зан өнөөдөр хэрэггүй. Ойр дотнын хүмүүс тань сэтгэл амар байх болно.
 
Мэлхий: Ихэнх хүмүүст гадуур өрнөж буй үйл явдлын чиг шугамыг тодорхойлоход хүнд байх болно. Сонголт хийх үед эргэлзээнд орох бололтой. Явцуу эрх ашигт хүлэгдэхгүйн тулд үйл явдлыг хөндлөнгийн хүний нүдээр харахыг хичээ. Энэ нь аливаа үйл явдлыг зөв ойлгоход тус болох болно. Гэхдээ зарим мэдээлэл зүгээр л хов байх бололтой.
 
Арслан: Өнөөдөр бусад хүмүүстэй харилцан үзэл бодлоо солилцож, өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байна. Харилцан холбоотой бүх түншүүддээ шударга сайхан сэтгэлээр ханд. Зөв эхэлсэн хамтын ажиллагаа үр ашигтай байх болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг заваа зөв хослуул.
 
Охин: Эрсдэлтэй зүйлд дурлах нь аз түшихгүй л болов уу. Хялбараар мөнгө олох гоё үгэнд хууртах магадлалтай. Хоосон мөрөөдөлд бүү авт. Мөрийтэй тоглоомд хөл алдвал хэцүүхэн байдалд орно. Зугаа цэнгэлийн тухай хэсэг хугацаанд март. Хайр сэтгэлийн харилцаанд хөрөнгө мөнгө нөлөөлнө. Ашиг сонирхлын зөрчил далдуур байж болно.
 
Жинлүүр: Та хэтрүүлэх хандлагатай тул ирээдүйтэй санал, нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадахгүй. Гэсэн ч танд ирээдүйтэй санагдах шинэ ажил санал болговол эцсийн шийдвэрийг яаран бүү гарга. Эргэн тойрон тань магтаал, зусарч зан их байх тул сайн танихгүй хүмүүстэй болгоомжтой харилцаж бай.
 
Хилэнц: Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж, эрсдэлтэй үйл явдлаас хол байхыг хичээгээрэй. Гадаад төрхдөө анхаарал тавиарай. Бүх сайн найзуудтайгаа харилцаатай байх хэрэг гарна. Ажлын асуудал дээр шинэчлэл хийх шаардлага гарна.
 
Нум: Хэн нэгний магтаалын үг таны урам зориг, баяр баясгаланг нэмэгдүүлэх болно. Харин хэт их мөрөөдөж санаашрах нь бодит байдлыг хүндрүүлэх болно. Ямар ч нөхцөл байдалд өөрийн үзэл бодолд итгэлтэй бай. Боловсрол мэдлэг, байр сууриа нэмэгдүүлэхийн тулд үргэлж суралцах хэрэгтэй гэдгийг сана.
 
Матар: Энэ өдөр ажлын бүтээмж таны санаачилгаас шалтгаална. Зоригтой шийдэмгий, хариуцлагатай байвал амжилтад хүрнэ. Дотоод айдас, үл итгэх байдлаа сөрж зогс. Нэг байрандаа удаан шигдэх хэрэггүй. Өөрийгөө илүү хөгжүүл. Болж буй үйл явдал таныг сандаргаж түгшээж байсан ч идэвхтэй байдлаар санаачилгыг гартаа ав.
 
Хумх: Өөртөө хэт итгэлтэй байдал эсвэл эзэрхүү байр суурь нь аливаа дотно харилцаанд саад учруулна. Өөрийн давуу чанараа хамтын ажиллагаанд саад болохоос болгоомжил. Зарим зүйлийг анзаараагүй мэт өнгөрүүл. Гэр бүлийн дотор амгалан тайван байдал бүрдвэл бие биетэйгээ бүрэн ойлголцоно. Хайртай хүн чинь шинэ үзэл бодол баримтлан, амьдралын хэв маягаа өөрчлөх бололтой.
 
Загас: Шинэлэг санаагаа орчин тойрондоо хэрэгжүүлбэл амжилттай байж чадна. Өнөөдөр зөвхөн өнгөрснөө бодолгүй хуучин зүйлээс салж, шинэ зүйлтэй дасан зохицох хэрэгтэй. Мөн бусад хүмүүст туслах нь танд таалагдана. Онцгой төлөвлөгөө боловсруулсан бол түүндээ тууштай ханд. Ухаалаг бөгөөд тууштай байдал илүү амжилтыг авчирна. Харьцангуй хөрвөх чадвараа ч гаргах зайлшгүй үе тохионо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14