Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.24/ 07:41 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан байна. Алба хаагчдыг очиход 3 давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо.
Нийгэм | 2025-06-24
Сэтгэгдэл бичих