Dark Light
Нийгэм | 2025-06-24

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зургаадугаар сарын сүүлээр долдугаар сарын эхээр гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх ба 7, 8 дугаар сард олон жилийн дунджаас илүү хур тунадас орох урьдчилсан төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс болзошгүй үер усны аюулаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
 
-Сууц, гэрийн усны урсгал орж болох газрыг хаах
 
-Цонх, хаалга, дээврээ шалгаж, ус гоожихоос сэргийлэх
 
-Гол, горхины ойролцоо буух, хоноглох, гол гатлахгүй байх
 
-Хөрсний гулсалт үүсэж болзошгүй өндөрлөг газар, налуу, гулгамтгай хөрс бүхий замаар явахгүй байх
 
-Онцгой байдлын албанаас гаргасан сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
 
-Ус орж болзошгүй цахилгаан хэрэгслүүдийг салгах
 
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
 
-Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах
 
-Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
 
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
 
-Үерийн улмаас бохирдож, нөөцөд нь нөлөөлөх магадлалтай цэвэр усны худаг, цэвэр усны эх үүсвэрийг яаралтай хамгаалалттай болгох
 
-Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан томоохон гол мөрний эрэг дагуу амарч байгаа иргэдэд үер, усны аюулын талаар сэрэмжлүүлгийг өгөх
 
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, мөн ганцааранг нь орхихгүй байх
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14