Dark Light
Нийгэм | 2025-06-24

ЖУУЛЧНЫ ЭД ЗҮЙЛИЙГ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Арьяабал хийдэд эд зүйл хулгайд алдагдсан” гэх хэргийг шуурхай илрүүллээ. Тодруулбал: Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 23:00 цагийн орчимд Япон улсын иргэний 57.000 иен, 90.000 төгрөг түрийвчийг нэр бүхий хийдэд аялж байх үед нь хулгайлсан гэх дуудлага мэдээлэл Налайх дүүргийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад улсаас манай оронд аялж буй жуулчдын эрүүл мэнд эд хөрөнгө аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдэл ихээр бүртгэгдэж байна.

Иймд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд жуулчдын аюулгүй байдалд анхаарал хандуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэн сэрэмжлүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14