Dark Light
Нийгэм | 2025-06-24

FIFA МХБХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиани Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазартай уулзалт хийлээ. Энэ талаар Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиани Инфантино өөрийн албан ёсны хаягтаа дараах мэдээллийг байршуулжээ. Тэрбээр "Монгол Улсад хөлбөмбөгийн хөгжил урагштай байгаад талархахын зэрэгцээ Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазартай АНУ-ын Майами хотноо уулзах завшаан тохиосонд баяртай байна. Миний бие түүний хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцсаны зэрэгцээ Монголын хөлбөмбөгийн баг FIFA Series тэмцээнд оролцсон талаарх мэдээллийг сонсоход таатай байлаа. Монгол Улсын өвөрмөц газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалан үүнд тохирсон шийдлүүдийг ашиглан FIFA Forward хөтөлбөрийн санхүүжилтээр Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн Air Dome монголд байгуулагдсан нь чухал дэвшил бөгөөд бид цаашдын бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. FIFA Football for Schools санаачилга болон FIFA Talent Development Scheme хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр нь шигшээ багуудын хөгжлийг дэмжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. FIFA-ийн зүгээс Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазарын үйл ажиллагааг бүрэн дэмжихээ илэрхийлэхийн сацуу, Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгч Цогт-Очирын Анандбазар Монголын хөлбөмбөгийг гэрэлт ирээдүй рүү хөтөлнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14