Dark Light
Нийгэм | 2025-06-24

ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар зарим арга хэмжээний тухай” А/819 дугаар захирамж болон Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны  А/165 захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран 2025 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Тэрэлжийн эцсээс-Майхан уулын энгэр хүртэл өдөр бүр завьт эргүүл болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар тараах материал болон санамж, сэрэмжлүүлэх хуудас тогтмол өгч ажиллана. Ойрын өдрүүдэд хэт халалтын улмаас голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй голын эрэг дагуу тоглох, усанд орох тохиолдол их байна. 
Иймд  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр голын ойр орчмоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. 
Иргэд та бүхэн гол, усны ойр орчимд аялж, зугаалахдаа бага насны хүүхдийг гол болон тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх, 
Хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулах,
Хийлдэг завь, дэр зэргийг ашиглахгүй байх,
Булчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, ус уруу орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж | НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14