Dark Light
Нийгэм | 2025-06-24

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ ХЭВИЙН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 3 хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн зарим нутгаар, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, 61 хувьд буюу Архангай, Говьсүмбэрийн нийт, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв,Хэнтий, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар 36 хувьд дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.8 градусаар дулаан, говийн нутгаар дунджаас 0.1- 3.9 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19