Dark Light
Нийгэм | 2025-06-24

“ИХ ХУРАЛДАЙ” ЦОГЦОЛБОР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их эзэн Чингис хаан хан цолонд өргөмжлөгдсөн, анхны Их хуралдай хурж Их Монгол Улсын гал голомтыг бадраасан түүхэн бүс нутаг Хэнтий аймгийн Биндэр суманд байрлах есөн хөлт цагаан тугийн бэлгэдэлт Монгол төрийн Их Хуралдай орд өргөөний нээлтийг өнгөрсөн амралтын өдөр /2025.06.22/ нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Их Хуралдай цогцолборыг түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн бүтээлд тулгуурлан Засгийн газрын шийдвэрээр Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Онон Хурхын бэлчирт байгалийн унаган төрхийг тодотгон газар зүйн онцлогт зохицуулан Цагаан нуурын ойролцоо бүтээн байгуулжээ.

Их Хуралдай цогцолбор нь бүхэлдээ эртний түүхэн сурвалжид тулгуурлан бэлгэдлийг шингээж урласан,зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах томоохон бүтээн байгуулалт юм.

Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгожээ.

Мөн хаалга бүрийн дотор МНТ, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн эшлэлийг монгол бичгээр бичиж, цогцолборт нэг ч хадаас оруулалгүй, углуургадаж бүтээсэн бөгөөд үндэсний болоод орчин үеийн шийдлийг хослуулан бүтээсэн байна.

Гол өргөө нь 21м диаметртэй, 21м-ийн өндөртэй, 9 шаттай цагаан өргөө бөгөөд үүд хаалгыг монгол нутагт ургасан шинэс модоо хийж мөнх оршихын бэлгэдэл хээ угалзаар чимэглэсэн.

Ташрамд мэдээлэхэд, БОАЖС-ын багцын (2018-2023) улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор баригдаж, ТӨБЗГ-ын тогтоолоор өнгөрсөн онд Чингис хаан Үндэсний музейд балансаас балансад шилжүүлсэн байдаг.

Цогцолборын нээлтэд Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт- Орших, Биндэр сумын ИТХ-н дарга Уртнасан, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан болон нутгийн зон олон оролцов. “Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборын барилгыг “Мөнх-Өргөө” ХХК, арилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжийг “Хангайн цагаан чулуу” ХХК, “Их Хуралдай” цогцолборын барилгын зоорины ажил, гадна тохижилт, шугам сүлжээг “Мөнх-Өргөө” ХХК, “Нутгийн баруун мод” ХХК хамтран гүйцэтгэсэн аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14