Dark Light
Нийгэм | 2025-06-24

АТГ: ӨӨРТ НЬ ХАМААГҮЙ АСУУДАЛД С.ГАНБААТАР ГИШҮҮН ГАРЧ ИРСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны (МҮЭХ) өмнөх удирдлагуудтай холбоотой, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хөнгөлөлттэй үнээр газар олгосон байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж байна.

Шалгалтын хүрээнд холбогдох объектод нэгжлэг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар гарч ирж, “Манай гэр, би байдаг. Миний өмч” хэмээн мэдэгдсэн.

Ийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан лайв хийж, уг үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр:

“32 сая төгрөгийн өртөгтэй дүүгийн маань байшинг шалгаж, нэгжлэг хийж байна. Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, Монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар хулгайч нартайгаа тэмц. Гишүүний дархан эрхэд битгий халд. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ хуулийнхнаа ЭНКАНТО саунаас удирдахаа боль. У.Хүрэлсүхийг дарангуйлагч гэж хэлээд шалгуулж байна” хэмээн мэдэгдсэн байна.

АТГ-аас уг нэгжлэг нь С.Ганбаатар гишүүнтэй шууд хамааралгүй бөгөөд МҮЭХ-ны удирдлагын үед гарсан газар эзэмшүүлэхтэй холбоотой албан тушаалын хэрэг болохыг онцолж байгаа ч албан ёсны тайлбар хараахан гаргаагүй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28