2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн лхагва гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэлээр унахаас сэргийлж хэт хичээх хэрэггүй. Энэ өдрийн сөрөг хандлагыг засахыг хичээ. Өнөөдөр үйл явдлын үр дүн, ажил хэрэг таны хүсэл зоригоос хамаарахгүй. Зарим хүмүүс хувь заяагаа сорихоор шийдэж их хүч чармайлтаар ч хамаагүй хүссэнээ авахаар тэмүүлнэ. Гэхдээ дотроо бүх зүйл сайнаар төгсөхгүй бол яах вэ гэдэг төсөөлөлтэй бай.
Үхэр: Хэт нэг талыг баримтлахгүй бол аз, амжилт ирнэ. Зөн совиндоо итгэ. Бусдын байр сууринд хэт автахгүй байхыг хичээ. Гэхдээ өөрийн зөв гэж үзсэнийг ч өмгөөлөхгүй байвал зүгээр. Хэт өөрийгөө дөвийлгөх шунал нь нөхцөл байдлыг муутгана. Нүүр тулсан бэрхшээлээс бүү зугт. Харин муу энергитэй газраас бол хурдан зугт. Бусдад муулуулахаас бүү ай.
Ихэр: Албан ажилтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Зарим асуудал анхнаасаа буруу хөл дээрээ боссон мэт санагдуулж дарамт өгнө. Эрүүл мэндийн асуудалд орно. Шаардлагатай гэж үзвэл эмчид хандах хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрүүл амьдрах аргыг сайн судалж хэрэгжүүл. Эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байхыг од эрхсийн байрлал сануулж байна.
Мэлхий: Ирээдүйн зорилгоо алхам алхмаар урагш ахиул. Энэ өдөр ажлаа цэгцлэх, бичиг баримт шалгах болгон ойрын үеийн төсвөө батлахад таатай өдөр. Ажилд саад болж буй бүх саад тотгор таны сайн төлөвлөгөө, хүсэл мөрөөдлийн хажууд өчүүхэн байх болно. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол шинэ арга зам арга эрэлхийл. Хүчтэй оюун ухаанаа сайн ашигла.
Арслан: Өнөөдөр та ямар нэгэн бүтээлч ажил хий. Од эрхэс танд аялах, түншүүдтэйгээ хамтран бизнес хийх зэрэгт тохиромжтой гэж зөвлөж байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа хүмүүс түр хойшлуул. Зарим мэдээлэл түр зуурын сэтгэл хөдлөлийг авчирч мэднэ.
Охин: Ажил мэргэжилтэй холбоотой зорилгод ахиц гарна. Өөрийнхөө хүсэл бодлыг бодит ажил болгож чадна. Өнөөдөр ажил хэргийн гэрээ хэлэлцээ байгуулахад таагүй. Та төлөвлөгөөгөө өөрчлөх эсвэл ажлаа сольж магадгүй байна. Ямар ч хэцүү үе тулгарсан итгэлээ битгий алдаарай.
Жинлүүр: Тохиролцоонд хүрэхгүй байгаа хүмүүстэй хийх уулзалтаа хойшлуул. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Ажил дээрээ таарамж муутай хүний түрэмгий хандлагад өртөнө. Таны зөв байсан ч тоолгүй, өмнөх ажлаа тайван хий. Өөртөө багахан ч болтугай цаг завыг их ажлынхаа хажуугаар гаргаарай.
Хилэнц: Бүх зүйлийг цаг хугацаанд нь хий. Азад найдаж хайран цаг хугацааг бүү алд. Ажил тань таалагдахгүй, эвгүй уур амьсгалтай байдаг бол энэ ажлаа хурдан соль. Уран бүтээлч хүмүүст тааламжтай мэдрэмж ирнэ. Авьяас онгод тань таныг хөглөж туурвин бүтээх үнэтэй санаа олно
Нум: Өнөөдөр чухал үйл хэргээ эхлэх бололтой. Аливаа өөрчлөлтийг ул үндэстэй хийх хэрэгтэй. Ухаалаг бөгөөд төлөв даруу байх үе. Ямар нэг ёслолын арга хэмжээнд оролцох урилга хүлээн авч магадгүй. Олныг хамарсан арга хэмжээнд санамсаргүй нөлөө бүхий хүнтэй таарах магадлалтай байна. Зөвлөгөө өгч чадах хүнтэй өөрт тулгамдсан асуудлыг олон талаас нь нухацтай ярилцаарай.
Матар: Ажил дээр анхааралгүй байснаас алдаа гаргана. Хол аялах, томилолтоор явах бол хойшлуулаарай. Төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх магадлалтай. Өнөөдөр шинэ санааг болгоомжтой хүлээж ав. Хойшлуулах аргагүй асуудалтай нүүр тулгарна. Эрүүл мэндээ анхаар.
Хумх: Энэ өдөр амьдралынхаа зарчмыг шинээр өөрчлөхөд тохиромжтой. Өөртөө одоо байгаагаас илүү дээд шатанд гарч чадна гэсэн итгэл суулгаж өг. Бэрхшээл дундуур урагш зүтгэх сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Хувь хүний зүгээс илүү их хөгжиж эхлэхэд тань таатай цаг үе байх болно.
Загас: Өнөөдөр урлагийн салбарын хүмүүс өөрийгөө бүрэн илэрхийлж чадах тул аз жаргалтай байна. Цагаа олсон сэтгэл хөдлөл сайхан уран бүтээл төрөхөд гол нөлөө үзүүлж болох юм. Харин хувийн амьдралаа цалгардуулж болохгүй. Үр хүүхдүүдийнхээ зан чанарын өөрчлөлтийг гярхай ажигла. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил өмнөхөөсөө тэс өөр болсныг ойлгоно. Илүү мэдрэмжтэй байсан хүмүүс үр дүнд хүрнэ.