Dark Light
Нийгэм | 2025-06-24

Д.АМГАЛАН: НААДМААР ЗӨВХӨН ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. НЗДТГ-ын дарга Д.Амгалан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа учир сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан ““HBS” гээд компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн. Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн. Өнөөдөр зүлгийг норгож, барилдааны туршилт хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа. Тиймээс уламжлалт байдлаар хиймэл зүлгээр шийдлээ.

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гээд салбар есөн хороо ажиллаж байна. Тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийгдэж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварыг хийсэн. Харин энэ жил урсгал засваруудыг хийж, зочид, төлөөлөгчид, наадамчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зах, худалдааны төв шиг болдог байсан. Энэ жилийн хувьд дэлхийд хосгүй, аялагч, жуулчдын сонирхон үздэг наадмаараа бид зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02