Dark Light
Нийгэм | 2025-06-24

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах мэдэгдлийг гаргасан байна.

МЭДЭГДЭЛ
 
Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал /УИХ/-ын бие даасан, халдашгүй байдалд заналхийлсэн үйл явдлууд сүүлийн үед өрнөж буйг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бид эрс эсэргүүцэж байна. 
 
2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслахыг хойшлуулшгүйгээр саатуулан байцааж, бусад хамтран ажиллагсдынх нь орон байранд нэгжлэг хийх зэрэг гүйцэтгэх ажиллагаа явагджээ. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хуулийн хязгаарлалтыг тойрох замаар хамтран ажиллаж буй хүмүүсийг нь айлган сүрдүүлж, улмаар УИХ-ын гишүүний болон парламентын бие даасан байдалд заналхийлсэн явдал гэж үзэж байна. 
 
Ард түмний хууль ёсны төлөөлөл болох УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, шүүмжлэлт байр суурь илэрхийлснийхээ төлөө гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хууль хүчний байгууллагуудын дарамт шахалтаас парламентын дархлааг тууштай хамгаалах болно. 
 
Энэ мэтчилэн Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай Ардчилсан намын гишүүдийг онилон шалгах, сүрдүүлэх аливаа ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02