Dark Light
Нийгэм | 2025-06-25

ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТ НАЙМДУГААР САРААС ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сэлбэ хотын орон сууцжуулах төсөлтэй холбогдуулан тендерийн үйл явц, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Монголын барилгачдын үндэсний холбоодын санал санаачлагыг дэмжиж, томоохон мега төслүүдэд үндэсний компаниудыг оролцуулах чиглэлээр хамтран ажиллахыг эрх баригчид илэрхийлсэн байна.

Барилгачдын холбооны ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батсүхийн хэлснээр, Монголын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр олон удаа санаа бодлоо илэрхийлснээр энэ жил нийслэлийн түгжрэлийг бууруулах төсөлтэй гэрээ байгуулж, үндэсний компаниуд томоохон төслүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай байгуулсан гэрээнд Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд улс төрийн байгууллага, орон нутгийн захиргаа, үндэсний компаниуд хамтран ажиллах, худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээгээр хамтын ажиллагааг сайжруулах, салбарын ажиллах хүчний чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон талын заалтууд тусгагдсан байна.

Сэлбэ дэд төвийн орон сууцны борлуулалт ирэх наймдугаар сараас эхлэх бөгөөд түрээсийн хувилбар одоогоор ярьж байгаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. Төслийн нэгэн онцлог нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын хөгжлийн сангийн хамтын ажиллагаатай ногоон орон сууц барих бөгөөд эдгээр барилга нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээг бууруулсан стандарттай юм.

Ногоон барилгын төсөлд анхны хөрөнгө оруулалт бусад барилгаас 20-30 хувиар илүү боловч ашиглалтын хугацаандаа дулаан алдагдал багатай, саарал усыг дахин ашиглах зэрэг инноваци бүхий технологийг ашиглан зардлыг 17-20 хувиар бууруулах боломжтой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

Цаашид тендерийн шалгаруулалт үргэлжилж, хяналт шалгалтыг сайтар хийгдэж, чанартай, үндэсний компаниудын оролцоотой орон сууцны барилга баригдах нөхцөл бүрдэх юм гэж нийслэлийн удирдлага онцолж байна.

Төслийн амжилттай хэрэгжилт нь хотын хөгжилд эерэг нөлөө үзүүлж, иргэдэд тохиромжтой орон сууцны сонголтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

О.ХЭРЛЭН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02