Dark Light
Нийгэм | 2025-06-25

Л.ОЮУНЖАРГАЛ: ХАЛАЛТ ЗҮҮН АЙМАГ РҮҮ ШИЛЖИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Онцгой байдлын ерөнхий газар, УОК, ЦУОШГ хамтран цаг үеийн нөхцөл байдал, ой хээрийн түймэр, гол усны ослын талаар мэдээлэв. 
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халалттай байсан учраас үргэлжилсэн шимтэй бороо орсонгүй. Гэнэтийн хүчтэй аадар бороо их орж байна. Энэ байдал ойрын өдрүүдэд үргэлжлэхээр байгаа. Яагаад гэвэл говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав, Дорнодын тал хээр нутгаар 45-49 градус хүртэл хүрч халсан. Энэ халалтын эрчим зүүн бүс рүүгээ шилжиж байна. Зүүн бүсийн халалт энэ хагас, бүтэнсайн өдрүүдэд оргил үедээ хүрсэн байгаа. Маргаашаас эхлээд баруун аймгийн нутгаас бороо орж эхлэх гэж байна. Маргааш өглөөнөөс говь, баруун бүсийн зарим аймгуудын нутгаар бороо орно. 27-ны өдрөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр орно. 28-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, 29-ний өдрөө төвийн болон баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр орно. 30-нд говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зүүн хэсгээр орно. Долдугаар сарын 1, 2-нд баруун болон говийн аймгуудын хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Борооны ерөнхий төлөвийн хувьд хур тунадас багатай ерөнхий төлөв ажиглагдаж байгаа. Тэгэхээр хуурайшилт ихсэх нь байна шүү гэдгийг онцгойлон анхааруулъя. Яагаад гэвэл аагим халууны үргэлжлэл зүүн аймгууд руу үргэлжлээд явж байгаа. 28, 29-нд Хангайн бүс нутаг буюу Хөвсгөл аймгаар усархаг аадар бороо орохоор ажиглагдаж байна. Тэгэхээр энэ бүс нутагт байгаа иргэд болон аялал жуулчлалаар яваа иргэд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя. Энэхүү аадар борооны өмнө нөөлөг салхи байх ба аянга цахилгаан давхар ажиглагдаж байгаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00