Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар шуурхай хуралдаан хийж, ой, хээрийн түймрийн тархалтын мэдээллийг сонсон “Ой, хээрийн гал, түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар гаргалаа. Энэхүү албан даалгавраар түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах эргүүл шалгалтыг эрчимжүүлэх хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Өнөөдөр /2025.06.25/ өглөөний 09:00 цагийн байдлаар:
- Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэг түймэр цурамд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай
- Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг түймрийг цурамд, хоёр ойн түймрийн дуудлагатай
- Төв аймгийн хэмжээнд нэг түймэр цурамд, нэг түймрийн дуудлагатай байна.
Төв аймаг Асралт Хайрхан, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа орчимд маргааш буюу энэ сарын 26-ны 14-20 цагийн хооронд үүлэнд нөлөөлөх боломжтой байгаа учир Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг дээрх байршилд заасан хугацаанд ажиллуулах үүрэг чиглэл өгөөд байна.
Эх сурвалж
| Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|