“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Мөн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэгтгэлээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ ” Монгол Улсын Ерөнхий сайд бодлого, зорилтоо тодорхойлохдоо үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах замаар төрийн өмчийн реформ хийнэ гэж зарласан. Энэ хүрээнд бид холбогдох яамд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн ийм шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн компаниудын чиг үүргийн давхардал арилна, үр ашиг дээшилнэ, орон тоо хэмнэгдэж, зардал буурна” гэлээ.