Dark Light
Нийгэм | 2025-06-25

148 УЛСААС 65-Т ЭРЭМБЭЛЭГДЭЖ 20 БАЙРААР УРАГШИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцож буй жендерийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа. Тус индексийн дэд индекс болох боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахиц дэвшлээ хадгалж байгаа бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгджээ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Засгийн газар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г Улсын Их Хуралд тайлагнахаар заасан. Тус тайланг 2021 оноос хойш гурав дахь удаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02