Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу 2025 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Казахстан Улсын Шадар сайдын түвшинд анх удаа, Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 19 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Монгол, Казахстаны хооронд 1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.