БИЛГИЙН ТООЛЛЫН 1 2025.06.26 / ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БАР ӨДӨР
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 04.55-20.55
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Мод
Аргын тооллын зургадугаар сарын 26, Бархасбадь гараг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.