Dark Light
Нийгэм | 2025-06-25

МАТАР: ӨНӨӨДӨР АЖЛАА НАРИЙН ЧАНД ТӨЛӨВЛӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Энэ өдөр хийсэн таны болгоомжгүй үйлдэл алдаа дагуулж байгааг сана. Танд байгаа мэдээлэл асуудлын мөн чанарыг бүрэн дүүрэн илэрхийлж байсан ч чухал шийдвэр гаргахаа хойш нь тавь. Од эрхэс танд бат бөх, түшиг тулгууртай үйлдэл хийх боломж өгнө.
 
Үхэр: Энэ өдөр од эрхсийн дохио бүдэг байх тул алдаа гаргах магадлалтай. Бодлогогүй амлалт таны амьдралыг хүндрэлд оруулна. Эргэлзээтэй шийдвэрийг хамгийн сайн цаг үе иртэл хойшлуул. Ихэнх хүмүүс хүнд байдлаас зөн билэг мэдрэмжээ зөв ашиглавал хурдан гарч чадна. Ийм үед дотоод мэдрэмжээ сонсох болон бодлоготой үйлдэл хийх зэрэг нь амжилтад хүргэнэ. Аливаа үйл ажиллагаанд яриа хэлэлцээр сайн үр дүнг авчирна.
 
Ихэр: Аливаа өдөөн хатгалгад бүү авт. Өөрийн ажил үүргийг цагт гүйцэтгэхийг хичээ. Бичиг баримт бүрдүүлэх ажилд анхааралтай хандаарай. Олон хүн цугларсан газарт очих хэрэггүй. Элдэв халдварт өвчин тусах магадлалтай байна. Өнгөрсөн болсон таагүй явдлаа мартаагүй хүмүүс эртхэн сэтгэлээ засах нь дээр.
 
Мэлхий: Бусдын үзэл бодол болон хүсэл тэмүүллийг ойлгож, хүлээн зөвшөөрч сур. Өнөөдөр амьдралын үнэт зүйлд суралцахад тус болох нөлөө бүхий хүмүүсийн туршлагыг олж мэднэ. Хайртай хүнээ хэт захирах хүсэл илэрч магадгүй. Залуу хосууд харилцан бие биеэ сайн таньж байж цаашид хамтран амьдарч, гэр бүл болох эсэхээ шийдээрэй.
 
Арслан: Гэр бүлийн харилцаанд ахуйн хэрэгцээнээс үүдсэн асуудал босож, таныг бухимдуулна. Энэ өдөр гэр орныхоо засварын ажлыг эхэлбэл бага цаг зарцуулан ихийг бүтээх болно. Хэрэгцээт зүйлсээ худалдаж авбал таатай. Бодож байгаа ажлаа амжилттай хийхийн тулд албан ажил болон гэрийн бүлийн асуудлын дунд эрч хүчээ зөв хуваарилахыг зөвлөж байна.
 
Охин: Сэтгэл санаа таагүй байсан ч ажил хэргээ битгий хойшлуул. Энэ үеийг аль болох тайван бөгөөд завгүй байж даван туул. Хайр сэтгэлийн харилцаанд холимог хандлага зонхилно. Зарим хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж гэр бүлд хэрүүл маргаан үүснэ. Эсвэл сайхан хайрын амтанд умбах бололтой. Цаашид хайртай хүндээ сайн анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх болно.
 
Жинлүүр: Нөхцөл байдал өмнөхөөс илүү төвлөрөх чадвар, хариуцлагатай хандлагыг шаардаж байна. Бусдыг өрөвдөх, туслах сэтгэл аяндаа ундарна. Харилцаа муудсан хуучны найз нөхөдтэйгөө эвлэрэх болно. Холын аян замд гарч хэрэггүй. Яарсан шийдвэр танд таагүй үр дүн авчирна
 
Хилэнц: Өнөөдөр илүү нээлттэй байна. Таны үзэл санаа эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй байсан ч өөрийн зөн билигт итгэ. Зан ааш муудаж магадгүй ч бүх хүнтэй сайхан харьцахыг хичээ. Түр зуурын зугаа цэнгэлээс болж алдаа гаргаж, бусдад уруу татагдаж магадгүй. Мөн чухал хүний үгийг үл тоосноос үүдэн тааламжгүй байдал үүснэ.
 
Нум: Төлөвлөгөө болон зорилгоо эмх цэгцтэй тодорхойл. Чин сэтгэлээсээ тууштай ажиллахад бүх зүйл бүтэх болно. Өнөөдөр зарим харилцаа таны уур бухимдлыг хүргэх бөгөөд үүнийг тэсвэр тэвчээрээр даван туул. Өөртөө итгэлтэй хүмүүст амжилт ирэх болно. Та уужуу ухаан, даруу байдалтай байх нь нэр хүндийг өсгөж, байр суурийг сайжруулах болно. Ойр дотнын хүмүүсийн таагүй харьцаа буцаад хэвийн болно.
 
Матар: Өнөөдөр ажлаа нарийн чанд төлөвлө. Хойш нь тавьсан тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж чадах бололтой. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг үгийг сайн сана. Ажилдаа баримтлах зарчим тань цагийн юмыг цагт нь гэдэг байвал зохилтой. Дарга удирдлага эсвэл ахмад туршлагатай хүмүүсийн дэмжлэгийг хүлээж авбал зорилгодоо хүрэхэд дөхөм болно.
 
Хумх: Өөрийн болон бусдын үйлдлийг эрүүл ухаанаар дүгнэж чадвал харилцан үл ойлголцлоос зайлсхийх болно. Эрүүл мэндэд таагүй байх магадлалтай. Таны хүч тэнхээ буурах хандлагатай байгаа тул өвдөж магадгүй. Хүнд бөгөөд хурц хоолноос татгалзаж зөв дэглэм барь. Боломжтой бол мацаг барихад ч гэмгүй байх.
 
Загас: Үр бүтээлч чадварыг бодитоор үнэлэгдэх боломж гарна. Энэ өдөр амьдралын хэв маягаа өөрчлөх нь хөгжил дэвшил авчирч мэднэ. Зарим хүмүүст шинээр сонирхолтой ажилд орох боломж олдоно. Эрүүл мэнд хямарч болзошгүй. Хоол боловсруулах эрхтний ажиллагаа сул байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02