Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургадугаар сарын 26-28-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо, ялангуяа 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургадугаар сарын 25-ны 20:00 цагаас 2025 оны зургадугаар сарын 26-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Говь-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17…+19 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.