Dark Light
Нийгэм | 2025-06-25

УЛСЫН 53.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ШОРООН ОВООЛГО БОСГОСОН УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлнэ гэж улсаас 53.5 тэрбум төгрөг аваад, тэр мөнгөө өөрийн төрсөн дүү Ж.Азжаргалын компани болох "Кэй минералс солюшн" ХХК-иар дамжуулж, төсөл нэрийдлээр угаасан. Тухайн төслийнхөө зөвлөх инженерээр Ж.Золжаргал өөрөө ажилласан. Төсөл нь огт хэрэгжээгүй буюу Тавантолгойн түлшний үйлдвэрийн хажууд хэсэг газарт шороон овоолго хийгээд орхисон нь ил болсон. Ах, дүү хоёрын хамтарсан төслийг нь Төрийн аудитын байгууллагаас шалгаж, ямар ч үр ашиггүй гэсэн дүгнэлт үйлдэж, акт тавьжээ.

Ямар ч төсөл хэрэгжээгүй учраас үр дүнгүй гэдэг дүгнэлт нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл нэрийн дор 53.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй нь хачирхалтай.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нь 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Баянгол дүүргийн 9 дүгээр тойрогт нэр дэвшиж, ард түмнийг төлөөлөн сонгогдож байсан нь саяхан. Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа цаасан дээрх төсөл барьж, татвар төлөгчдийн орлогоос 53.5  тэрбум төгрөгийг хувьдаа завшсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй. Энэ хэргийг авлигын асуудлаар шалгаад зогсохгүй УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал ч яригдаж болохуйц ноцтой баримт ил болоод байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02