Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад зургаадугаар сарын 25-ны өдрийн 15:05-16:20 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас айлын гэр, хашаа, автомашин усанд автаж зарим гэрүүд урсаж нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Тост”, “Мөргөцөг” хорооллуудад нийт 4 гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байсныг татаж, мөн 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорины давхарт орсон усыг мотопомпоор соруулан гаргасан байна.
Нийгэм | 2025-06-26
Зочин [202.126.88.165]
2025-06-26 12:04:19
Чулуугаа түүгээд зараад байхаар байгаль эх хариугаа авч эхэлж байгаа юм.
|
Сэтгэгдэл бичих