Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдльын талаар мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12 аймгийн 64 сумын нийслэлийн 3 дүүрэг нийтдээ 28 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувиар өссөн байна. Өчигдрийн байдлаар 121 түймэр бүртгэгдсэн байсан боловч өнөөдөр 128 болж нэмэгдсэн. Өчигдөр 22:00 цагийн байдлаар 13 түймэр асаж байсан. Түүнээс 5 түймрийг цурамд оруулан 8 түймрийг нь унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын нутагт гарсан 5 түймрийг бүрэн унтраасан. Булган аймгийн Хишигт, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Цагааннуур болон Алтанбулаг сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Уул нийтдээ 4 аймгийн 8 суманд гарсан 8 түймрийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулсан. Дөнгөж сая Дорнод аймгийн Баян-Уул суманд гал гарсан гэх дуудлага мэдээллийн дагуу түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах үйл ажиллагаанд улсын онцгой байдлын 420 албан хаагч, 25 авто машин, зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, орон нутгийн 243 иргэн, 53 автомашин буюу нийт 663 хүн 78 автомашин тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Хамгийн том нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймэрт онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Энхбаяр, Сэлэнгэ аймгийн засаг дарга Лхагвадорж нарын удирдлага зохицуулалтаар хамтран ажиллаж байна. Нэмэлтээр нийслэлийн онцгой байдлын газар, уул уурхайн аврах анги, Өвөрхангай, Баянхонгор, Булган говийн бүсүүдээс эмэгтэй албан хаагчдыг татан ажиллаж байна. Ихэнх нутгаар хуурайшил, түймэр ихтэй байгаа учир цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэл тогтмол солилцоод ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 7 экспедиц суулгахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Үүнээс 1 экспедиц нь Хүй долоог худагт, Төв аймагт 2-3 экспедиц ургамлын ургалтын байдлыг дэмжих зорилгоор, Дарханд 1, Сэлэнгэд 3 экспедиц түймрийг унтраах үйл ажиллагааг дэмжин хур тунадас нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өчигдөр Улсын онцгой байдлын комиссоос цахим хурлыг Сэлэнгэ аймгийн онцгой комисстой хамтран байгуулж, Сэлэнгэ аймгийн онцгой комиссыг хуралдуулж аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шаардлагатай үйлчилгээний хэрэглэлийг дайчлан ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайн аймгийн хэмжээнд мэргэжлийн анги, төрийн байгууллага, албан хаагчид мөн хөрш зэргэлдээ сумаас мэргэжлийн ангийн албан хаагчдыг өчигдөр нэмэлтээр гаргаж байгаа. Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагас +30 градусаас дээш халах төлөвтэй байгаа. Уулархаг нутгаар бага зэргийн усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг цаг уур орчны шинжилгээний газраас өглөө. Бүртгэгдсэн эхний түймэр хуурайшилттай байгаа бүс нутагт гарч байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Түймрийг унтраах үйл ажиллагаанд нэмэлтээр албан хаагчдыг оролцуулж байна. Нийслэлийн онцгой байдлын газраас зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр хоёр удаагийн нислэгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сум дээр гарсан түймэр дээр 40 албан хаагч буулгалаа. Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт хайрхны ар дээр ажиллаж байсан 33 албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан. Түймрийн голомт 38 орчим градустай байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймэр нийт 7000 орчим га газрыг хамарсан. Тужийн нарсанд халуунаас үүдэн ойн түймэр рүү титэмжиж асах хүндрэлүүд учирч байна. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хурал дээр Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын ерөнхий газрын шадар тэргүүн дэд штабын даргын өгсөн үүргээр нэмэлтээр хүнд механизм буюу бульдозероор зогсоон татаж хязгаарлалт хийх ажлыг төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Түймрийг унтраах үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол улсын шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга нар зохицуулан ажиллаж байна. Алтанбулаг сумын нутаг дээр түймэр гарснаас хойш тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын хүнд механизмууд ажиллаж байгаа боловч бүс нутаг дээр техник хэрэгсэл явахад хүндрэлтэй байгаа учир дараа дараагийн арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна. Түймэр эхэлсэн 26-28-ны өдрүүдэд нутгийн зүүн бүсэд халалт үргэлжилсэн хэвээр нийт нутгаар халалт үргэлжлэх төлөвтэй байна. Мөн гэнэтийн усархаг аадар борооны эрсдэлүүд нэмэгдэж байгаа учир иргэд олон нийт та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг дор бүрнээ авч өөрсдийн аюулгүй байдлыг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна. ОБЕГ-аас санаачлан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт өөрсдийн аюулгүй байдлаа шалгах долоо хоног болгон зарлах үйл ажиллагаа явж байгаа. Өнөөдөр зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гараг учир дор бүрнээ өөрсдийн аюулгүй байдлыг галын болон үер гэх мэт болзошгүй байгалийн гамшгаас бусад төрлийн ослоос сэргийлэхийг уриалж байна.
Р.УУГАНБАЯР