Dark Light
Нийгэм | 2025-06-26

С.ЭНХБОЛД: ЭМДС 2300 ГАРУЙ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодрууллаа.
-Эмнэлгүүдэд зарим төрлийн эмчилгээнд квот тогтоосон, санхүүжилт дууссан гэх асуудлууд үүсээд байна. Ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ? 
-Эрүүл мэндийн сангийн талаарх мэдээллүүд гуравдугаар сараас хойш танилцуулгууд хийгдээд явж байгаа. ЭМДС өмнөх онуудын өглөг буюу 316 тэрбум төгрөгийг энэ оны төсвөөс барагдуулсан. Үлдсэн төсөв дээр бид бүхэн хуваарилалтуудаа хийгээд, 12 сардаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний төв дээр батлуулсан. Энэ хуваарийн дагуу санхүүжилтээ олгоод явж байгаа. Гэхдээ дараа жилийн санхүүжилт хүрэхгүй. Бид бүхэн хязгаартай төсөвтэй, хязгааргүй тусламж үйлчилгээг санхүүжүүлж байгаа. Тийм учраас даатгалын сан нэлээд эрсдэлтэй байгаа. Энэ хүрээнд танилцуулгыг сая Ж.Чинбүрэн сайдад хийгээд гарч ирлээ. Мэдээж даатгалын сангийн сар болгон батлагдсан дүнгээр бид санхүүжилтээ олгосон. Гэсэн хэдий ч эмнэлгүүд дээр санхүүчилттэй холбоотой асуудлууд үүсэж байгаа. Даатгалын сангийн энэ жилийн батлагдсан төсөв нь орлого талдаа 2 их наяд. Зарлага талдаа 2.3 их наяд батлагдсан. Зарлага талын 2.3 их наядын 316 тэрбум нь хасах. 1.9 их наяд төгрөгөө бид жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлнэ. Бид нийт 2300 гаруй эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлдэг. Гэрээлдэг. Энэ төсөв батлагдсан хүрээндээ санхүүжилтээ хийгээд явж байгаа. Гэсэн хэдий ч эмнэлгүүдэд эрсдэлтэй байдал үүсэж байгаа. Цочмог, төлөвлөгөөт, архаг гэсэн гурван бүлэгт хуваагаад, эрүүлд мэндийн даатгалаас санхүүжүүлдэг 700 оношинд хуваарилсан. Үүн дээр нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд илүү санхүүжүүлж явъя. Цаана нь хүний амь нас яригддаг учраас аль болох тэвчиж болох, хүлээж болох оношнуудад тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон. Энэ нь сошиалаар яваад байгаа квот гэж яриад байгаа. Энэ хязгаарлалтын хүрээнд бид санхүүжүүлээд явж байна. Мөн өмнөх оны өглөгүүд болон авлагууд байгаа. Жишээ нь, Капитал банк болон Чингис хаан банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум төгрөг бий. Энэ авлагын асуудлыг дөнгөж сая танилцуулаад гарч ирлээ. 2019 онд үүссэн энэ авлагыг бид шийдүүлж авах юм бол тодорхой хэмжээний эмнэлгүүдээ санхүүжүүлээд явах боломж бүрдэнэ. 
-Төсвийн тодотгол орж ирвэл яах вэ?
-Төсвийн тодотголоор манай сангаас 43 тэрбум төгрөг танагдах тухай дуулдсан. Гэхдээ хараахан бид бичгээр албан ёсоор аваагүй байна. тодорхой хэмжээний төсөв хасагдана гэдэг нь эмнэлгүүдийн санхүүжилтэд эрсдэл үүснэ л гэсэн үг. Энэ жилийн батлагдсан төсвөөс 230-240 тэрбум төгрөг давахаар байна гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлээс манайх 89 тэрбум төгрөгийн авлагатай. Энэ асуудлуудыг шийдүүлэхээр холбогдох түвшинд нь танилцуулаад явж байна. Мөн ханган нийлүүлэх болон эм тариа нийлүүлдэг байгууллагуудад өр бий. Энэ нь бас нэлээд том тоотой өр гарсан. Энэ нь ч бас эмнэлгүүдэд эрсдэл үүсгэж байгаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02