УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Уурхайчид шаардлага тавиад 20-иод хонолоо. Сүхбаатарын талбай дээр 200 гаруй уурхайчид ирсэн. Эхлээд тайван суулт хийсэн үгээ хэлсэн. Дараа нь үсээ хуссан. Одоо өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Уурхайчид юу хүсээд байна гэхээр Тавантолгойд туслан гүйцэтгэгч хийдэг Ти Ти Си Ви Жи Өү, нөгөөх нь Чү Ди Пломент, Норманд гэх хятад улсын хөрөнгө оруулалттай гурван компанид үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүмүүсийн цалинг дандаа алдаатай боддог. 30 хувь нэмлээ гээд 15 хувиар л нэмдэг. Хүн болгон хуулийн мэдлэггүй. Үүнийг нь ашигладаг. Хөдөлмөрийн мөлжлөг хийж байна гэсэн үг. Дээрээс нь хятад, монгол ажилчдыг ялгаатай үздэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал нь алдагдсан. Амралтын хугацааг нь багаар боддог. Мөн ээлжийн амралтыг нь ялгамжтай боддог. Монгол Улсын хуулийг хэрэгжүүлдэггүй. Хөдөлмөрийн хууль, Үндсэн хуулийг зөрчдөг. Мөн дээрээс нь хүний эрхийн зөрчилтэй. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь халддаг. Компани хооронд шилжүүлдэг. Тиймээс нийгмийн даатгал төлдөггүй. Тэгэхээр манай уурхайчид банкнаас зээл авч чаддаггүй. Хөдөлмөрийн гэрээгээ нууцалдаг. Хуулиас давсан дотоод журамтай гэх мэт маш олон шаардлага тавьсан. Компаниуд нь хүлээж аваагүй. Тиймээс уурхайд нь мөн ийм тэмцэл өрнөж байгаа. Улаанбаатар хотод ч мөн өрнөж байна. Өчигдөр уурхайчид ХЭҮК-д шаардлагаа өгсөн. ХЭҮК шалгалт эхлүүлэхээ мэдэгдсэн. Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай би уулзуулсан. Шаардлагаа тавьсан. Сайд аль болох яаралтайгаар хөндлөнгийн шинжээчдийг яамны зүгээс оруулж тэр компаниудад шалгалт хийх болсон. Мөн ЭТТ ХК-д шаардлагаа өгсөн байгаа. Одоо Бямбацогт сайдаас цаг авахаар ажиллаж байна. Би яагаад энд ажиллаад байна гэхээр манай говийн бүсэд болж буй үйл явдал. Би өөрөө говийн бүсээс сонгогдсон гишүүн. Эхнээс нь уурхайчид надад хандсан. Өнөөдөр монгол хүн монголдоо яагаад тайван хөдөлмөр эрхэлж болдоггүй юм. Монгол хүн гадаадын хөрөнгө оруулалттай компанид эх орондоо ажиллаж байж гадны ажилчдаас доогуур үнэлэгддэг юм бэ. Яагаад амралтынх нь цагийг гүйцэт бодож өгөхгүй байгаа юм. Яагаад амралтынх нь мөнгийг гүйцэт бодож өгөхгүй байна вэ. Яагаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг тушаалыг биелүүлэхээс татгалзаж байгаа юм бэ. Яагаад үйлдвэрийн хашаанаас, кемпээс гарангуут ажлаас халагддаг юм бэ. Яагаад энэ хүмүүсийг ингэж зовоогоод байгаа юм бэ. Энэ бол байж болохгүй асуудал. Тиймээс УИХ дахь Хүний эрхийн хорооны дарга С.Эрдэнэболдод бас хандсан байгаа.
Нийгэм | 2025-06-26
Nor [202.126.88.208]
2025-06-26 16:07:52
Хятад компани хуулийн дагуу цалингаа бодохгүй байна
|
Сэтгэгдэл бичих