Dark Light
Нийгэм | 2025-06-26

Д.МӨНХ-ЭРДЭНЭ, Ж.ЭНХЖАРГАЛАН НАРЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭВЭЭР ҮЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг Анхан шатны шүүхээс 2025 оны зургадугаар сарын 5-ны өдөр гаргаж байсан. Улмаар баривчлах шийтгэл авсан үедээ НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар давж заалдан, шийдвэрийг хойшлуулж суллагдсан. Тэгвэл өнөөдөр Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02