БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2025.06.27 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 04.55-20.55
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Хий
Аргын тооллын зургадугаар сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 2, Найралт эх одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.