Dark Light
Нийгэм | 2025-06-26

МАТАР: ОРОН ГЭР, БАЙРАА ТОХИЖУУЛАХАД ТААТАЙ ҮЕ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн бодлыг хэрэгжүүлж чадвал чухал ажилд амжилт ирнэ. Ажлын амжилтаа бяцхан хүрээнд ч болов тэмдэглэж өөрийгөө баярлуул. Хайртай хүнийхээ өмнөх алдаанд өгөөмөр ханд. Чөлөөт цаг гарган идэвхтэй амарч зугаацахад таатай байна. Гэр бүлийн харилцаа тогтвортой болж энэ нь үр хүүхдүүдийн хүмүүжилд сайн тус дэм болно.
 
Үхэр: Асуудал үүссэн ч бүү яарч сандар. Хувийн эрх ашгаа идэвхтэй хамгаал. Санамсаргүй үйл явдал ч байдлыг буруу тийш эргүүлж мэднэ. Төрөлхийн авхаалж самбаагаа ашиглаж мөнгө олох боломж үүсгэж чадна. Гэхдээ өөрийн бололцоог бодитоор үнэл.
 
Ихэр: Ашиг хонжоонд шунавал үнэт зүйл тань үнэгүйднэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Амжилт хадгалахын тулд байнгын хүчин чармайлтаар баталгаажуул. Өнөөдрийн уулзалт, болзоо зэрэг нь түр зуурынх байх бололтой. Ажил хэрэг хэвийн явагдах боловч олон үйл явдал ээлжилж, амжилт амжилтгүй байдалтай холилдоно. Зарим хүмүүс санамсаргүйгээр хайр дурлалын сонирхолтой асуудалтай учирна.
 
Мэлхий: Гэр бүлдээ цаг гаргахад сайн өдөр. Од эрхэс найз нөхдийн болон ажил хэргийн холбоог сорино. Үүссэн нөхцөл байдлыг ухаалгаар зохицуул. Аливаад тэвчээртэй бай. Хэтэрхий зоригтой, сэтгэл хөдлөлтэй байвал алдаатай алхам хийж болзошгүй. Нэг ажлыг нөгөө ажлаар цалгардуулах хэрэггүй. Цаг зав, эрч хүчээ гамна.
 
Арслан: Асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол өөрийн хүндэлж явдаг хүнээс зөвлөгөө авахаар ханд. Хайр сэтгэлийн асуудалд энэ харьцаагаа таслахыг хүсэхгүй байвал хамтрагч чинь юу хүсэж байгааг анхаар. Сэтгэл санааны тааламжгүй байдлаас болж орчин тойрныхондоо буруу сэтгэгдэл төрүүлнэ. Тохиолдож буй үйл явдалд бодитоор хандахад тань саад учруулах зүйл гарч ирж мэднэ.
 
Охин: Том хариуцлага үүрэхээс бүү ай. Ямар ч дарамт болон түгшүүртэй байдалд бэлэн бай. Өмнө тогтоосон харилцаа чухал хэрэгцээтэй байх бөгөөд хувийн зорилго эрмэлзлэлээ биелүүлэхэд тань тус болно. Аливаа зүйлд шууд үр дүнгээс гадна урт удаан хугацааны дараах ач холбогдол илүү нөлөөтэй гэдгийг өөрийн ур чадвараар харуулах болно.
 
Жинлүүр: Ашигтай ажиллахын тулд зөв арга барил дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь эхэлсэн ажлаа амжилттай дуусгах чухал хөшүүрэг болно. Өмнө байгуулсан санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань бодож байснаас ч илүү амжилт олох болно. Эрүүл мэнддээ анхаарч зөв амьдрахад цаг зав гарга. Бүтэлгүй хайрын харилцаанаас авсан сэтгэлийн шархаа анагаах боломжийг ашигла.
 
Хилэнц: Ажил хэрэгт өгөөмөр бөгөөд төвийг сахисан байр суурьтай байхад болно. Танд хэн нэгэнтэй ажлаа зөвлөх хэрэг гарна. Учир нь энэ өдрийн хандлага таны толгойг эргүүлж орхино. Мөн танд илүү нөхцөл байдал санал болгосон амлалт ирнэ. Энэ үед та сонголтоо зөв хийж чадвал сэтгэл санааны тайвшралыг олно. Залуу хүмүүс сайхан дурсамж үлдээх хайр дурлалтай учирч болзошгүй.
 
Нум: Тулгарсан асуудалд хэт мэдрэмтгий байх нь танд таагүй нөлөө авчирч магадгүй байна. Шинэ танилууд ажил хэрэгт муу нөлөө үзүүлж болзошгүй. Зөрчилтэй харилцаа үүсэх үед аль болох сэтгэл санаагаа тайван байлгах шаардлагатай. Эргэн тойрондоо шүүмжлэлтэй хандах байдал нь тайван бус орчин бүрдүүлнэ.
 
Матар: Орон гэр, байраа тохижуулахад таатай үе. Гал тогооны хэрэгсэл, өдөр тутмын эд зүйлс худалдан авна. Эмчилгээ, гоо сайхны үйлчилгээ авахад сайн. Бусдаас өр зээлээ нэхэхэд тохиромжтой өдөр. Харин гэрээсээ алсад байгаа хүмүүс гэнэт өвдөх магадлалтай. Идэж буй хоол ундандаа анхааралтай ханд.
 
Хумх: Тайван уур амьсгал дийлэнх цаг үед байна. Энэ нь чухал үүрэг даалгавруудыг бүрэн гүйцэд дуусгахад тустай. Гэр бүлдээ юу чухал байна гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Шинэ санаа болон төлөвлөгөөгөө илэрхийлэх боломжуудыг ашигла. Өөрийн үзэл санаагаа чөлөөтэй илэрхийл. Гаргасан шийдвэр, тавьсан зорилгоо зөвөөр ухамсарлах үе.
 
Загас: Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад таагүй цаг үе. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах арга хайх бололтой. Хямгатай байж чадвал энэ бүхнийг сайнаар эргүүлэх боломж байна. Амжилт гаргах үед мөнгө сайн олох ч ажлын ачааллаа зохицуул. Хэт ядартлаа ажиллавал эрүүл мэндээрээ хохирох магадлалтай байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02