2025 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 03:00 цагийн орчимд “Танихгүй залуу намайг тоосго барьж сүрдүүлэн хүчиндсэн” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: Хохирогч согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних эрэгтэй тоосго барьж сүрдүүлэн хүчиндсэн гэх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой гэрэл камерын хяналттай бүсээр зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.