Dark Light
Нийгэм | 2025-06-26

ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөн (27 хүүхэд, 9 насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд УГТЭ-т:
Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх   6 хүүхдэд төгс засах мэс засал хийгдэж, гол судас болон хавхлагын эмгэгтэй 1 насанд хүрэгчид мэс засал хийгдсэн болно. Энэ удаагийн хамтарсан мэс заслын онцлог нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэйгээр оролцож, дотоодын мэс заслын баг бие даан мэс заслыг гүйцэтгэсэн явдал бөгөөд энэ нь дотоодын эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой алхам боллоо.
Хийгдсэн мэс заслуудад тусламж, үйлчилгээнд дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтсан байна.
Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдалт хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах, гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийгдсэн давтан мэс засал зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад мэс заслын төгс эмчилгээнүүд хийгдэв.
Дээрх тохиолдлууд нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан бөгөөд өөрийн оронд хийснээр олон улсын хамтын ажиллагааны үр дүн, Монгол  эмч нарын ур чадвар өсөн нэмэгдэж буйн бодит жишээний нэг юм. 
УГТЭ нь хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайвань, зэрэг улсуудаас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажиллуулан иргэдийн эх орондоо эмчлүүлэх боломжийг тасралтгүй бүрдүүлэх, эмч нарын ажлын байран дээрээ чадавхжуулах үйл ажиллагааг эрчимтэйгээр зохион байгуулан ажиллангаа суралцах ач холбогдолтой олон үр дүнгүүд гарсаар байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02