2025 оны зургадугаар сарын 25-ны өдөр хуралдсан Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн шинэ гүйцэтгэх захирлыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хурлын шийдвэрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Дорждагвын Лхагвадулам томилогдож, өнөөдрөөс эхлэн албан үүргээ хэрэгжүүлж эхэлж байна. Д.Лхагвадулам нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж, байгууллагын стратеги менежмент, бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд манлайлан оролцож ирсэн туршлагатай удирдах ажилтан юм. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК нь цаашид үндэсний спорт, соёл урлагийн арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд шинэ удирдлагын багтайгаар үр дүнтэй ажиллахаар болж байна.
Нийгэм | 2025-06-27
Сэтгэгдэл бичих