Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрхнаа тахиж байна. Тодруулбал Чингэлтэй хайрхны тайлгын Их овоо, Баянзүрх хайрхны Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Энэ жил дөрвөн хайрхнаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрхны тахилгаар эхэлж байна.
Нийгэм | 2025-06-27
Сэтгэгдэл бичих