Dark Light
Нийгэм | 2025-06-27

ХУУРАМЧ ДИПЛОМООР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛБОЛ ЯАХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын салбарын төлөөлөл гэх тодотголтойгоор АН-ын жагсаалтаар УИХ-д суусан нэгэн бол Ц.Мөнхтуяа. Энэ парламентад суугаад нэг жилийн нүүр үзэж байгаа ч санаачилсан, өргөн барьсан хууль ч байхгүйн дээр ёсзүйн хувьд ч доголдолтой гэдгийг олон нийт шүүмжлээд буй. 

Тэрээр гишүүн болсноосоо хойш хагас жилийн дараа УИХ-ын тамгын газарт өөрийн намтар, анкетаа өгсөн байдаг. Яагаад төгссөн сургууль, мэргэжил, ажилласан байдал зэргээ нуув гэдэг асуулт анхаарал татна. Цахим сүлжээнд өөрийнхөө "Багшийн хайр" ТББ-ын дансанд олон нийтээс хандив цуглуулж, хүүхдүүдийг байранд оруулсан. Уг хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эзэмшигчийг нь хүүхдүүдээс өөр хүний нэр дээр бүртгүүлж барьцаанд тавьсан байж болзошгүй зэрэг асуудлууд хөндөгдөж эгүүлэн татагдах асуудал ч яригдаж эхэлсний эцэст намтар, түүхээ ил гаргасан байдаг. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нь 1991-1995 онд Дорнод их сургууль, бага боловсролын багш, бакалавр зэрэгтэй хэмээн бичсэн байдаг ч 1995 онд "Төгсөгчдөд мэргэшлийн хэргэм, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай" улсын шалгалтын комиссын хурлын 01 тогтоолд түүний нэр байсангүй. Мөн түүний дипломын D200409438 гэх дугаараар нээлттэй мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд МУИС-ын 2004 оны Антропологи, археологийн ангийн төгсөгчийн дугаартай давхцаж байна.  Хуурамч бичиг баримт бүрдүүлэх нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай. Мөн Төрийн албаны тухай хуулиар хуурамч дипломоор ажилд орсон нь тогтоогдвол ажил, албан үүргээс нь чөлөөлж Төрд учирсан хохирол буюу тухайн хүнийг цалинжуулж байсан зардлыг буцаан төлүүлдэг зохицуулалт ч бий. Тэгвэл хуурамч дипломоор УИХ-ын гишүүн болбол яах вэ гэх асуулт ч хариултаа нэхэж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02