Dark Light
Нийгэм | 2025-06-27

“СҮРЬЕЭ БОЛОН ЯМ ӨВЧНИЙ ХЯНАЛТ” ТӨСЛИЙН БАГИЙНХАН УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS)-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн багийн уулзалт 2025 оны зургадугаар сарын 26-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт боллоо. 
Тус уулзалтад САТРЕПС төслийн дэд захирал, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Б.Болдбаатар, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн А.Түвшинбаяр, МЭХ-ийн Халдварт өвчин, иммунологийн лабораторийн дарга В.Батбаатар, ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр, СТСА-ны дарга Г.Гантунгалаг, төслийн үндсэн судлаач, зөвлөх Б.Буянхишиг, СТСА-ны тархвар судлаач Д.Наранзул, Зоонозын өвчний тандалт судалгааны тасгийн эмч Д.Алтмаа нар оролцлоо. 
Тус уулзалтаар Монгол улс “Үхрийн сүрьеэгийн халдвараас ангижирсан” талаар Засгийн газар, Олон улсад мэдээлэх бэлтгэл ажлыг хангах, “Нэг эрүүл мэндийн үзэл баримтлал”-ын хүрээнд зоонозын өвчнийг хянах платформыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хийх ажлуудыг тохирлоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02