Dark Light
Нийгэм | 2025-06-27

ӨЧИГДӨР УЛААНБААТАРТ 0.4-5.0 ММ БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
Өнгөрсөн 1 хоногийн /2025.06.26-27/ цаг агаарын ажиглалтын мэдээний тойм мэдээг танилцуулж байна.  
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-18.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Баянголд 18.0 мм, Төв аймгийн Жаргалант, Өвөрхангайн Хайрхандулаанд 15.0 мм, Өмнөговийн Ноёнд 14.0 мм, бусад нутгаар 0.0-12.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр нутгийн төв хэсгээр 1-13 градусаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр +18…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар +33…+39 градус, бусад нутгаар +26…+33 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар +17…+24 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан хоносон байна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 20-22 метр, түр зуур секундэд 30 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.4-5.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Өнгөрсөн шөнө бороо ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өчигдөр өдөр +30…+32 градус, өнгөрсөн шөнө +14…+16 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж | УЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00