Dark Light
Нийгэм | 2025-06-27

ТЕЛЕГРАМААР ЗАЛИЛУУЛЖ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний 5 сарын байдлаар 1274 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 6 хувь буюу 76 нь “телеграм” аппликэйшн ашиглан үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас 72 хүнд нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иргэд олон гишүүнтэй “телеграм” дахь сүлжээнд үл таних хүнээс даалгавар авч, богино хугацаанд мөнгөө өсгөх нэрээр бусдын дансанд мөнгө хийж, залилуулдаг байна.

Цахим орчинд “Богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой”, “Онлайнаар өндөр цалинтай ажилд урьж байна” гэх зэрэг мэдээллүүд нь эрсдэл дагуулдаг гэдгийг сайтар ухамсарлаж, мэдээлэлд сэрэмжтэй хандахыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уриалж байна.

Улсын хэмжээнд телеграм ашиглан үйлдсэн залилангийн хэргийн улмаас 2024 онд 11.9 тэрбум, 2025 оны 5 сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Прокурорын байгууллагаас 2024 онд 9.9 тэрбум, 2025 оны эхний 5 сарын байдлаар 5.7 тэрбум төгрөгийн банкны гүйлгээнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, хохирогчийн эрх ашгийг хамгаалан ажиллажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02