Dark Light
Нийгэм | 2025-06-27

УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ 24 ЦАГААР ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбурханы өвчлөл 21 аймаг, 9 дүүрэгт илэрч нийт батлагдсан тохиолдол 10065 болоод байна. Иймд ХӨСҮТ болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа. Халдварт өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ. 
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: ХӨСҮТ 24 цагаар дархлаажуулалтыг хийж байна. Өрхийн болон бүх эмнэлгүүдэд дархлаажуулалт хийгдэж байгаа. Хүндэрсэн тохиолдлууд дархлаажуулалт хамрагдаагүй бага насны хүүхдүүд байгаа учраас энэ насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлсэн. Энэхүү өвчин цочмог халууралт, товруут гөвдрүүт тууралтаар илэрдэг. Тууралт гарсан өмнөх дөрвөн хоног, хойшоо дөрвөн хоногт хамгийн их халдвартай. Энэ үед тусгаарлалтын дэглэм барих, эмчийн хяналтад байх шаардлагатай. 
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга З.Болормаа: УОК болон НОК-оос Улаанбурхан өвчний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 0-15 насныхныг бүрэн дархлаажуулах үүрэг хүлээсэн. Хамгийн өндөр эрсдэлд байгаа бүлэг учраас бүрэн тунд хамруулах 9 сараас доош насны хүүхдүүд болох 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд бүрэн хамруулах үүрэг чиглэл ирсэн. Иймд бид дээрх чиглэлээр ажиллаж байна.    
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02