Dark Light
Нийгэм | 2025-06-27

ГАЛ ТҮЙМЭРТ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 649.921 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
 
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Улсын хэмжээнд 2025 онд 12 аймгийн 64 сум нийслэлийн гурван дүүрэг нийтдээ 134 удаагийн ой хээрийн галт түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оныхтой харьцуулбал 45,8 хувиар өссөн мэдээ байна. Өчигдөр мэдэгдэл хийхэд 128 түймэр бүртгэгдсэн байсан бол сүүлийн 24 цагт 6 түймэр нэмж бүртгэгдсэн байна. Үүнээс Хэнтий аймгийн Батширээт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1, Булганы Бугат суманд 1, тус тус нэмэгдсэн байна. Хамгийн их түймэр бүртгэгдсэн нь Сэлэнгэ аймаг. Нийт 39 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Дорнод аймагт 22, Хэнтий аймагт 18, Сүхбаатар аймагт 13, Булган аймагт 13, Дорноговь аймагт гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрүүд урьдчилсан байдлаар 649.921 га талбай өртсөн байна. Түймэрт айлын гэр байшин, хашаа саравч, хураалттай байсан өвс өртсөн байна. Унтраах үйл ажиллагаанд онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэг хүчин, цагдаагийн байгууллага, аймаг сум орон нутгийн мэргэжилтэн зэрэг нийтдээ 7041 хүн, 1107 автомашин, 1 нисдэг тэрэгтэй ажилласан байна. Түймрийг илрүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн дуудлага мэдээллээс гадна түймрийн дулааны цэг цахим сайтуудыг ашиглан ажиллаж байгаа. Нийт бүртгэгдсэн 134 түймрийн 15,1 хувийг түймрийн дулааныг илрүүлэх сайтаар дамжуулан илрүүлсэн. Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Цагаан-Уул сумын ойн түймрийг бүрэн унтраасан. Хөвсгөл аймгийн Цагааннуур, Сэлэнгийн Хүдэр, Алтанбулаг сумын нутагт гарсан 7 ой хээрийн түймрийг цурамд оруулсан. Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулагт, Хэнтий аймгийн Батширээт сум нийтдээ 9 түймрийг унтраах үйл ажиллагаа онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байна. 
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Өчигдрөөс хойш бүртгэгдсэн нийт 16 түймрийн 7 түймэр Сэлэнгэ 11, Булган 2, Хэнтий 1, Хөвсгөл 2 түймэр бүртгэгдээд байна. Хэнтий аймгийн Батширээт суманд онцгой байдлын байгууллагын ажилчид шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг 290 албан хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. 
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Нэмэлтээр мэдээлэл өгөхөд гал түймрийн нөхцөл байдалд Сэлэнгэ аймагт нийтдээ 11 түймэр асаж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн онцгой комиссын шийдвэрээр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд ажиллаж байна. Улсын хэмжээнд бол улсын онцгой комиссын дарга, шадар сайд, онцгой байдлын ерөнхий газрын дарга нар түймрийг унтраах, түймрийг цурамд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хангахаар ажиллаж байна. Мэргэжлийн удирдлага нар болон ажиллагааны удирдлагын шуурхай штаб ажиллаж байгаа. Хамгийн том талбайг хамраад байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймэр дээр онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх тасгийн хурандаа Нямбаяр өөрийн биеэр зохицуулан ажиллаж байгаа. Ман Сэлэнгэ аймгийн засаг дарга, шуурхай штаб хамтран ажиллаж байна. 28,29-нд Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно гэж цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээ байна. Их хэмжээний бороо орж цаг агаарын аюултай нөхцөл үүсэж болзошгүй тул энэ бүс нутагт оршин сууж буй иргэддээ сэрэмжлүүлж байна.
Р.УУГАНБАЯР
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02