Dark Light
Нийгэм | 2025-06-27

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
Засгийн газрын тогтоолоор тус Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан.
БОУАӨ-ийн сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Батын Батбаатар Үндэсний хорооны тавдугаар хуралдааныг өчигдөр/2025.06.26/ хуралдууллаа.
Хуралдааны эхэнд Б.Батбаатар сайд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах нь аль нэг яам, хэн нэгэн сайдын нэр хүндийн асуудал биш Монгол Улсын тухай олон улсад яригдах асуудал.
Иймээс өнөөдөр хурлыг зохион байгуулах Үндэсний хороог нэгдсэн удирдлагаар хангах, бэлтгэл ажлын албадын чадавхыг сайжруулах түүнд зориулсан бүтцийг нэмэгдүүлэх, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас COP-17-той холбоотой худалдан авалтын төлөвлөгөө, эрх зүйн орчныг судлах, хөрөнгө оруулалт татах, Тусгай сан эсвэл Төслийн нэгж байгуулах тогтоолын төсөл танилцуулах шаардлагатай” гэлээ.
Дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд байр сууриа солилцлоо.
Үргэлжлүүлэн Б.Батбаатар сайдын зүгээс COP17 хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнах, тулгамдаж байгаа асуудлуудаар санал боловсруулах хугацаатай үүрэг өглөө.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02