Dark Light
Нийгэм | 2025-06-27

ШУГАМ ХООЛОЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо Алтай хотхоны хажууд буюу Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажлыг ГУББГ-аас гүйцэтгэж байна. Тухайн орчимд ус ихээр тогтдог учир 1428 метр шугам угсралтын ажлыг зургаадугаар сарын 2-ноос эхлүүлсэн. Ажлын явц 70 орчим хувьтай байна. Энэ талаар болон энэ онд ус ихээр тогтдог байршлуудад угсрах шугам хоолойн ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Алтай хотхоны зүүн Нарны гүүрний урд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр ус тогтож байсныг иргэд мэдэж байгаа байх. Сүүлд орсон хоёр удаагийн борооноор ус тогтоогүй. Энэ жил Их дэлгүүр, Баянгол зочид буудлын хажууд буюу Хүүхдийн ордон орчимд, Олимпын гүүрний хажууд буюу хүүхдийн паркийн зүүн талд ус тогтсон. Эдгээр байршилд ус зайлуулах шугам байгаа хэдий ч ус тогтсон шалтгаан нөхцөлийг манай байгууллагаас шуурхай илрүүлж, зохион байгуулалт хийж ажиллаж байна. Шугам угсралт дээр 4 бригад, засварын ажилд 1 бригад, цэвэрлэгээний нэг бригад дээрх ус тогтсон байршлуудад ажиллаж байна. Ус тогтоод байгаа шалтгаан гэвэл Улаанбаатар хотын шугам хоолой 1980 он хүртэл ихэнх байгууламжууд баригдсан буюу насжилт хэтэрсэн. Улаанбаатар хотын одоогийнх шиг барилгажаагүй үед шугам хоолойгоо хийсэн учраас 300, 400-гийн шугам хоолойг ихэвчлэн угсарсан байдаг. Тиймээс барилгажилт ихсэхэд шингээх талбай байхгүй, ус их орж ирээд шугам ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн иргэд, ААНБ санаатай болон санамсаргүй шугам хоолойг эвдэх, таслах үйл ажиллагаанууд гардаг. Ус тогтсон байршил бүр дээр бид шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг тодруулдаг гэдгийг иргэд маань ойлгоосой. Жишээлбэл, Олимпын гүүрэн дээр насос шахаж дийлэхгүй болсныг сайжруулж сольсон. Ер нь шугам угсралтын ажил гүйцэтгэх явцад газар доогуурх шугам сүлжээ мэдээллийн сантай зөрөх, бүр мэдээллийн санд байхгүй шугам сүлжээ ч тааралдах нь бий” гэлээ.

Энэ онд нийслэлийн хамгийн их ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөж шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны гүүрний дор, Хувьсгалчдын гудамж буюу Бөмбөгөрийн орчимд, Вокзал орчим, Ажилчны гудамж зэрэг байршилд ус зайлуулах шугам хоолойг үе шаттай угсарч байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02