БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.06.28 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 04:56-20:55
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Гал
Аргын тооллын зургадугаар сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 3, Үнэг одтой, шар луу өдөр. Өдрийн наран 04:56 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.