Dark Light
Нийгэм | 2025-06-27

ЖИНЛҮҮР: АГААРТ ГАРЧ АМРАХ ҮЕ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр тавгүй нөхцөл байдлаас болж тайван амрах хүсэл төрнө. Бухимдаж ганцаардахын оронд тулгамдсан асуудлуудыг сайн нягтал. Эрүүл мэнд сулрах тул эрүүл агаарт алхах хэрэгтэй. Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай. Илүүдэл жинтэй хүмүүс илүү жингээсээ салахад тохиромжтой цаг үе байна. Махан хоолоо багасгаж, эмчээс зөвлөгөө авахаа бүү март.
 
Үхэр: Ачаалал их байсан ч урт хугацаагаар ажиллах хэрэггүй. Өөртөө тайван сууж амран эргэцүүлэн бодох зав заавал гарга. Хий дэмий цаг үрсэн, эрч хүч ихээр шаардах аар саар ажлаар оролдож болохгүй. Эрүүл агаарт сайн алх. Идэвхтэй амралтаар өөрийгөө цэнэглэ. Дасгал хөдөлгөөн хийж бай. Эрүүл амьдралын хэв маягийг мөрдвөл сэтгэл санаа ч сэргэнэ.
 
Ихэр: Ахуйн аахар шаахар зүйлсийг энгийн амархан байдлаар шийд. Гэнэтийн бодлогогүй томоохон зарлага бүү гарга. Найз нөхдөдөө захирангуй бүү ханд. Бусад хүмүүсийн тусламж гуйсан хүсэлтийг эелдгээр хүлээн ав. Та тооцоотой бас хүндэтгэлтэй занг хослуулснаар өнөөдөр бүгдийн хүссэн нэгэн байх боломжтой.
 
Мэлхий: Таны нийцтэй бөгөөд нээлттэй байдал олны талархлыг хүлээнэ. Хэн нэгний сэтгэлийн илэрхийллийг хүлээн авна. Найз нөхдөө зөв сонго. Өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах тал дээр анхаар. Хайр дурлалд үл ойлголцол удвал салалт хагацлыг авчрах магадлалтай байна. Хайрын харьцаандаа үнэнч, итгэлтэй бай. Хэрвээ буруугүй бол хэт хичээх хэрэггүй.
 
Арслан: Хайрын харьцааг эд хөрөнгө, мөнгө санхүүгээр үнэлэх хэрэггүй. Нөхцөл байдлыг сайн тунгааж үзвэл та хүний сэтгэлийг худалдаж авч болдоггүй гэдгийг ойлгоно. Гадаад байдалдаа анхаарвал дүр төрх тань дур булаам байна. Эсрэг хүйсийн хүмүүсийг татах увдистай байна. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. Спортоор хичээллэх хэрэгтэй.
 
Охин: Сэтгэлийн санааны хямралд өртөхөөс болгоомжил. Тавгүй санаашрангуй байдлаа ойр дотнын хүндтэйгээ хуваалц. Таагүй зүйлийг дотроо хадгалаад байвал улам хямарна. Зарим үйл явдал таны тогтвортой байдлыг шалгах болно. Хувийн болон гэр бүлийн амьдралдаа гэнэтийн бэлэг авахад бэлэн бай.
 
Жинлүүр: Байгаль дэлхийн үзэсгэлэн сэтгэл санаа тань сэргэнэ. Агаарт гарч амрах үе. Эрүүл мэндийн байдал сайжирна. Хууч өвчтэй хүмүүс эмчилгээнийхээ арга барилаа өөрчлөх гэсний хэрэггүй. Шинэ эм ууж, тодорхойгүй эмчилгээ хийлгэх гэлгүй мэргэжлийн хүний зөвлөгөөг дагасан нь дээр байх.
 
Хилэнц: Зарим тохиолдол үл ойлголцол үүсгэхээр байна. Тулгарсан нөхцөл байдлыг зөвхөн танд зориулсан од эрхсийн сайн бэлэг тэмдэг гэж эергээр хүлээн авч, өөрийгөө зоригжуул. Та ажил төрөл, албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ. Нөхөрсөг харьцаанд таатай. Илүү чухал ажил хэрэг байгаа хэдий ч найз нөхөдтэйгөө уулзах хүсэл төрнө.
 
Нум: Гаднын нөлөөнөөс шалтгаалан ажил хэрэгт саатал гарч болзошгүй. Хамгийн хэцүү нөхцөл байдалд ч биеэ тайван авч явахыг од эрхэс зөвлөж байна. Таны хандлага олон хүнд таалагдахгүй. Олон арга барилаас алийг нь сонгохоо та эргэлзэнэ. Гэхдээ асуудалд хэт бүү оролцоорой.
 
Матар: Энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ сайхан мөчийг бүтээх үйл ажиллагаа зохион байгуул. Амьдралын аз жаргалтай үеэ эргэн дурсаж хамтдаа ширээний ард суун ярилцахад тохиромжтой. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь сайхан үлгэр дуурайл болно. Ганц бие залуус ганцаардаж суулгүй найз нөхдөө гэртээ урь. Гадуур гарч цагийг сайхан өнгөрүүлж болно.
 
Хумх: Гэр орноо тохижуулах ажил хийхэд сайн өдөр. Та энэ ажилдаа хань ижил, үр хүүхдүүдээ татан оролцуулж чадна. Од эрхсийн дэмжлэгээр зөн билэг өндөр байна. Ирээдүйн карьераа санхүүгийн үйл ажиллагаатай холбох талаар анхаар. Танд урьдын эрхэлж байсан ажил хэргээс сайн санал ирж магадгүй байна.
 
Загас: Уран бүтээлч хүмүүс удаан бодсон санаагаа хэрэгжүүлэхэд цагаа зарцуул. Энэ өдөр таны сэтгэл санаа тайван байх болно. Харин тулгарах бүх асуудал хувийн амьдралтай холбоотой байх болно. Гэр бүлдээ хуримтлагдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ зөв харьцвал таатай мэдрэмж авна. Тэднийхээ сайн найз нь болохыг хичээ. Ахмад настай хүмүүсийн эрүүл мэндэд анхаарах зүйлс тохиолдож магадгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02