Dark Light
Нийгэм | 2025-06-27

ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.27/ 22:00 цагийн байдлаар нийт 13 түймрийн дуудлагатай байгаагаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хоорондын ам”, “Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа. Харин Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумдад гарсан 7 ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 431 алба хаагч, 33 автомашин, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 323 хүн, 71 автомашинтай нийт 778 хүн, 106 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02