Dark Light
Нийгэм | 2025-06-28

ТАНИЛЦ: ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” өнөөдөр, маргааш буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.
“Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд жуулчдыг татах зорилготой зохион байгуулагддаг. Тус наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • 256 бөхийн барилдаан
  • Хурдан морины уралдаан
  • Жороо морины уралдаан
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Үндэсний шагайн харвааны тэмцээн
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтны үзүүлбэр
  • Цам харайх ёслол
  • Сээр цохих тэмцээн
  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
  • Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
  • Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
  • Их эзэн Чингис хааны тахилга
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” хөтөлбөрийг танилцуулж байна.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02