Dark Light
Нийгэм | 2025-06-28

ТҮЛШНИЙ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрт /2025.06.27 /Беларусийн нийслэл Минск хотод гарын үсэг зурлаа.
Гурван жилийн хугацаатай түр хэлэлцээрийн үр дүнд дизель түлш, мазут, керосин, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэх нөхцөл бүрдлээ.
2025.06.23-ны байдлаар 1 литр нь 2940 төгрөг байгаа дизель түлшнээс 147 төгрөг хасагдаж, 2793 төгрөг болж хямдрах боломж бүрдлээ.
Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд 200 гаруй сая хүн амтай, таван улсын том зах зээлд татваргүйгээр гарах шинэ боломж нээгдлээ.
Манай улсаас мах, махан бүтээгдэхүүний 29, арьс ширний 60, ноос ноолуурны 204, бусад 65 төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татваргүйгээр экспортолно.
Хэлэлцээрээс өмнө ноогдож байсан 15-50% хувийн татвар тэглэгдлээ. Малын гаралтай түүхий эд, арьс ширний эрэлт хэрэгцээ, үнэ цэн, малчдын ашиг орлого өсөх боломж бүрдлээ.
Мах, махан бүтээгдэхүүний экспорт 152%, савхин эдлэл, арьс ширнийх 140%, оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 134% хүртэл өсөх боломжтой.
Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний үнэ өмнөх оноос 39%-иар унаад байгаа энэ үед экспортын шинэ эх үүсвэртэй болох, эдийн засгаа төрөлжүүлэх шинэ боломж үүсэж байна.
Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, татваргүй орж ирэх 8 барааг хэлэлцээрээс бүрэн хасуулж чадлаа. 11 бараанд квот хязгаар тогтоож, татвар бууруулна.
Жишээ нь, өндгөнд оногдох гаалийн татварыг 50 хувиар бууруулахдаа 90 сая ширхээр квот хязгаар тогтоолоо.
Хатуу, зөөлөн улаан буудай 50 мянган тонноос хэтрэхгүй тохиолдолд гаалийн татвар нь 25%-иар буурна.
Архи, шар айраг зэрэг бүтээгдэхүүний гаалийн тариф 25%-иар бууруулна.
Тамхи татваргүй орж ирэх үү? гэсэн асуулт анхаарлын төвд байсан. Тамхины гаалийн татварыг Онцгой албан татвараар нөхөн тооцно.
Импортын тамхины биет хэмжээг нэмэхгүй.
Хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02