Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Хүй 7 худгийн эсрэг талд 3 давхар байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл өнөөдөр /2025.06.28/ 15:58 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Нийгэм | 2025-06-28
Сэтгэгдэл бичих